Шууд Chart

NBA-ын аваргын бөгж зүүсэн анхны Ази тамирчин Мөнхбаатар

2022-02-18 09:04:52

Өвөр Монголын Их Зуу аймаг буюу өнөөгийн Ордос хотын Хангин хошууны уугуул Мөнхбаатар нь 2001-2005 онд Америкийн сагсан бөмбөгийн дээд лиг болох NBA-д тоглож байсан бөгөөд 2002-2003 онд “San Antonio Spurs” багт тоглож аварга болж, NBA-ын аваргын бөгж зүүсэн анхны Ази тамирчин болжээ.

Мөнхбаатар 1975 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хангин хошуунд төрсөн. Есөн нас хүрэхэд өндөр нь 1м 78 см болж, Өвөр Монголын залуучуудын багт элсэн тамирчны гараагаа эхлүүлж байсан бол 1986 онд “Beijing ducks Basketball Club”-ын тоглогч болж, 1993 оноос Хятадын үндэсний шигшээ багт багтжээ.

Хятадын дээд лиг CBA-д олон жил амжилттай тоглож, 2009, 2010 онд хоёр жил дараалан Улирлын үнэ цэнэтэй тоглогч болж байв. 2015 онд зодог тайлсан ч өдгөө Өвөр Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр ажиллаж байна. Өндөр нь 2м 11 см, төвийн тоглогч.  

Тэрбээр хэд хэдэн уран сайхны кинонд дүр бүтээж, Хятадын кино наадмын шилдэг шинэ жүжигчний шагналд өрсөлдөж байв.

Өвөр Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн болсноос нь хойш тус орны эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг Хятадын дээд лигт хоёр жил дараалан тэргүүлсэн гайхалтай амжилт үзүүлээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

NBA-ын аваргын бөгж зүүсэн анхны Ази тамирчин Мөнхбаатар  
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй