Шууд Chart

Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал “Алтан од” одон хүртлээ

2022-03-25 10:39:36

Монголын Үндэсний Олимп хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.

Ц.Цэвэрбал амьдралынхаа 50 жилийг сагсан бөмбөгт зориулсан бөгөөд 1994 оноос хойш өнөөг хүртэл дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал “Алтан од” одон хүртлээ  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй