Шууд Chart

Уяачид сагсан бөмбөгөөр өрсөлдөв

2022-04-11 11:19:40

“Түмний эх” галаас уяачдын галын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр “Их Монгол” плазад анхлан зохион байгууллаа.

Морин спортод үнэтэй хувь нэмэр оруулж, уламжлалаа хадгалж буй уяачдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг санаачилсан байна.

Эрэгтэй найм, эмэгтэй гурав баг өрсөлдсөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд “Хүй мандал” гал нэгдүгээр байр, “Агт-Эрдэнэ”, “Буянт Тод-Хийморь” гал хоёр, гуравдугаар байр эзэлжээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Агт-Эрдэнэ” нэг, “Түмний эх” хоёр, “Хүй мандал” гал гуравдугаар байр эзэлж, тэргүүн байр эзэлсэн багууд  зургаан сая төгрөгийн бай хүртжээ.  

Энэхүү тэмцээн нь шилжин явах цомтой учир цаашид жил бүр уламжлал болон явагдах нь ээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уяачид сагсан бөмбөгөөр өрсөлдөв  
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй