Шууд Chart

Эко аж үйлдвэр байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо

2022-06-23 14:25:14

Тус уулзалт, хэлэлцүүлэг нь Монгол Улсад эко аж үйлдвэрийн парк байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд талуудын хамтын ажиллагааг уялдуулах, цаашид арьс ширний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ болон арьс ширний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, уг салбарт хийж, хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Тухайн салбарт хийж буй гол ажил нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрүүдийн нэгдэл бий болгох зорилготой шинэ аж үйлдвэрийн парк байгуулах төсөл юм. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулснаар нийт 8700 гаруй тогтвортой ажлын байр бий болно гэсэн судалгаа бий.

Өнөөгийн байдлаар манай улсад арьс ширний 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 90 хувь нь нийслэлд байгаа юм. Иймд аж үйлдвэрийг нүүлгэж, дэлхий жишигт нийцсэн хөдөө аж ахуйн эко парк байгуулснаар ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжрах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах томоохон ач холбогдолтой. Түүнчлэн тухайн бүсэд хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа өргөжин, хөгжих юм.

Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Эко аж үйлдвэр байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй