Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2022-07-24 14:13:07

7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Ерөө, Хэрлэн мөн Орхон, Сэлэнгийн дунд хэсгээр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-40 см нэмэгдсэн байна. Мөн Хэрлэн голын эхээр, Үүр, Хархираа, Улз, Халх голууд үерийн түвшинг 10-35 см даван  үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-07-24


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй