Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022-07-25 11:05:47

2022 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 01-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй, сэрүүвтэр байна.

Хур тунадас: 25-нд нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, нутгийн өмнөд хэсгээр халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийд хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 3773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй