Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2022-08-05 14:02:47

8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул зүүн хажуугийн Хурх, Барх, Балж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Үүр гол үерийн түвшинг 25 см давсан бол Хархираа, Хэрлэн, Халх, Улз голын адгаар үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна.

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-05


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй