Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2022-08-14 14:31:45

Наймдугаар сарын 14-ний  өдрийн байдлаар Хөгшин-Орхон, Онги голын эхээр, Хангай нурууны өврийн Цагаантуруут, Хэнтий нурууны арын Хурх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Хархираа, Хөгшин-Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна. Харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 21 см даван үерлэж байна.

Наймдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Иймээс орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-14


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй