Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

2022-09-27 07:25:52

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.  Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ


Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй