Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

2022-11-05 14:44:10

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.


2022 оны 11-р сарын 05-ны 20 цагаас 11-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Бүх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20...-25 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -2...-7 хэм, бусад нутгаар -7...-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -9...-14 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор +7...+12 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 хэм, бусад нутгаар 0...+5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 хэм, бусад хэсгээр -8...-10 хэм хүйтэн, өдөртөө 0...+2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -21...-23 хэм, өдөртөө -9...-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18...-20 хэм, өдөртөө -2...-4 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг дулаарч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -9...-14 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 хэм хүйтэн, өдөртөө -3 хэм хүйтнээс +2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 хэм хүйтэн, өдөртөө +1...+6 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй