Шууд Chart

Монголын шигшээ бөг өнөөдөр Малайзын багтай тоглоно

2022-11-11 13:27:17

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж байна. Тэмцээн таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Монгол, Тайланд, Малайз, Тахита, Вьетнам улсын тамирчид оролцож байна. 

Энэхүү тэмцээний тоглолтууд дэлхийн стандартад нийцсэн “UG Arena”- д болж байгаа юм. Өчигдөр тэмцээний нээлтийн тоглолтыг Тахити болон Вьетнамын шигшээ багууд хийсэн бол түүний араас Тайландын эсрэг Малайзын шигшээ баг тоглолоо.

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн эхний тоглолтыг Вьетнам болон Тахити  улсын багууд хийлээ. Тоглолтын эхний үеийг Тахита улсын шигшээ баг хүчтэй эхлүүлсэн бөгөөд тэргүүллийг авч байлаа.

Гэсэн хэдий ч Вьетнамын шигшээ баг нэгдүгээр үеийн төгсгөл сайн хийж, 17-12-оор тэргүүлж дуусгасан юм. Улмаар тоглолтын бусад үед ч мөн Вьетнамын шигшээ баг илүү тоглосноор 84-41 харьцаатай хэсгийн эхний ялалтаа авлаа.

Тоглолтын турш Вьетнамын шигшээ баг 51 хувьтай довтолж, эсрэг багаа 26 хувьтай довтлуулсан нь тэдний хамгаалалт довтолгоо жигд байсныг илтгэж байна. Мөн самбар, хаалт, бөмбөг таслалт гэх мэт бусад гол үзүүлэлтээр ч илүүрхэж чадсан.

Ингэснээр Вьетнамын шигшээ гайхалтай ялалт авч тэмцээнээ эрчтэй эхлүүллээ.

Мөн урьдчилсан шатны “D” хэсгийн хоёр дахь тоглолт Тайланд болон Малайзын шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс Тайландын шигшээ баг илүү байснаар 103-78 харьцаатай ялалт авлаа. Малайзын багийн хувьд 22 удаа бөмбөг алдалт хийсэн бөгөөд Тайчууд тэдний бөмбөг алдалтаас 30 оноо авсан байна.

Тус тоглолтод Тайландын шигшээ багаас Фредерик Ли Жонес Лиш 29 оноо, 5 дамжуулалт өгч байгаа тэргүүлсэн бол Малайзын багаас И Хоу Вон 19 оноо, 9 самбартайгаар тоглолтыг дуусгалаа.

Залуу бүрэлдэхүүнтэй Малайзын шигшээ багийн хувьд маш том туршлага авсан бөгөөд дараагийн тоглолтоо өнөөдөр 18:30 цагаас манай улсын шигшээ багтай хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шигшээ бөг өнөөдөр Малайзын багтай тоглоно  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй