Шууд Chart

Монголын шигшээ хэсгийг тэргүүлэгч Тайландын багтай өнөөдөр өрсөлдөнө

2022-11-14 15:34:14

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр тэмцээний дөрөв дэх өдрийн эхний тоглолтыг Малайз болон Таити улсын баг хийв. Харин түүний араас талбайн эзэн Монголын баг Вьетнам улсын багийн эсрэг тоглолоо.

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсэгт амжилт тааруухан яваа Таити болон Малайзын баг хоорондоо тоглож, Таити Улсын баг 20:8-ын харьцаатай тэргүүлсэн юм. Гэсэн хэдий ч бусад гурван үед Малайзын баг илүү тоглосноор 70:62-ын харьцаатай хэсгийн эхний хожлоо авлаа.

Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн Монгол болон Вьетнам улсын багуудын тоглолт тун чухал тоглолт байсан.

Хэсгээс гурван баг гарах тул тэргүүлэгч Тайландын араас хоцролгүй нэхэхийн тулд хэн хэн нь ялах шаардлагатай байв.

Вьетнамчууд эхний тоглолтдоо Таитиг 84:41 харьцаатай ялсан. Дараа нь Тайландын шигшээд 55:81 ялагдсан билээ. Манай багийн хувьд хүчтэй Тайландтай тоглохын өмнө Вьетнамыг ялж, хэсгийн хоёрдугаар байраа баталгаатай болгох нь нутгийн эзний үүрэг байлаа.

Ийнхүү манай улсын шигшээ баг тун хариуцлагатай тоглож, 88:77 харьцаагаар ялалт байгуулав.

Өнөөдөр Монголын шигшээ хэсгийг тэргүүлэгч Тайландын багтай өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шигшээ хэсгийг тэргүүлэгч Тайландын багтай өнөөдөр өрсөлдөнө  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй