Шууд Chart

Монголын баг хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарлаа

2022-11-15 08:58:59

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж, өндөрлөлөө.

Хэсгийн сүүлийн тоглолт Монгол болон Тайландын багын хооронд болж, 109-105 харьцаатай Тайландын баг хожсон юм. Ийнхүү Тайландын баг хэсгээ тэргүүлж дараагийн шатанд шалгарсан бол Монгол хэсгийн хоёрдугаар байр, Малайз гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарлаа.

2025 оны Азийн АШТ-д тивийн шилдэг 16 баг шалгарсан юм. Иран, Иордан, Ливан, Казахстан, Саудын Араб, Энэтхэг, Сири, Бахрейн, Австрали, Шинэ Зеланд, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Япон, Тайвань, Индонез багууд өрсөлдөгчдөө хүлээж байна.

Тэдэнтэй өрсөлдөх багуудын тулаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ. Урьдчилсан шатнаас шалгарсан найман баг Өрнө, Дорно хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг бүрээс эхний дөрвөн баг үндсэн тэмцээнд шалгарч, дээрх 16 багтай тоглох юм.    

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарлаа  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй