Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн

2022-11-22 14:54:47

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.


2022 оны 11-р сарын 22-ны 20 цагаас 11-р сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -23... -28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -18... -23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6... -11 хэм, бусад нутгаар -12... -17 хэм, өдөртөө Дархадын хотгороор -13... -18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7... -12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4... +9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар -2... -7 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18... -20 хэм, бусад хэсгээр -12... -14 хэм, өдөртөө -3... -5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -24... -26 хэм, өдөртөө -9... -11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -21... -23 хэм, өдөртөө -7... -9 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 24-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -31... -36 хэм, өдөртөө -19... -24 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -13... -18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11... -16 хэм, өдөртөө -1... -6 хэм, бусад нутгаар шөнөдөө -18... -23 хэм, өдөртөө -8... -13 хэм хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх  нутгаар хүйтний эрч эрс чангарна..


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй