Шууд Chart

U16 насны сагсан бөмбөгийн медальтнууд энэ баасан гарагт тодорно

2022-11-23 14:30:34

Монголын сагсан бөмбөгийн холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуух U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд хамгийн олон буюу хөвгүүдийн 38, охидын 20 баг өрсөлдөж байна.

Тухайлбал орон нутгаас Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Замын-үүд, Сэлэнгэ, Архангай аймгийн баг хүрэлцэн ирсэн байна.

Тэмцээний аваргууд маргааш тодрох бөгөөд энэ оны сүүлчийн улсын аваргын тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 5-наас Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

U16 насны сагсан бөмбөгийн медальтнууд энэ баасан гарагт тодорно  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй