Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2022-11-27 14:38:14

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2022 оны 11-р сарын 27-ны 20 цагаас 11-р сарын 28-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -40...-45 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32...-37 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -12...-17 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр -20...-25 хэм, бусад нутгаар -25...-30 хэм, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33...-38 хэм, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -28...-33 хэм, Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -11...-16 хэм, бусад нутгаар -18...-23 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -32...-34 хэм, бусад хэсгээр -28...-30 хэм, өдөртөө -25...-27 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -32...-34 хэм, өдөртөө -28...-30 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -32...-34 хэм, өдөртөө -26...-28 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 хэм, өдөртөө -30...-35 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 хэм, өдөртөө -25...-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -11...-16 хэм, бусад нутгаар шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -19...-24 хэм хүйтэн, жавартай байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй