Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн

2022-11-28 07:33:15

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Tөвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -32...-37 хэм, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -26...-31 хэм, Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -11...-16 хэм, бусад нутгаар -17...-22 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч -24...-26 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг.  Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч -25...- 27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч  -25...-27 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 хэм, өдөртөө -30...-35 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 хэм, өдөртөө -25...-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -11...-16 хэм, бусад нутгаар шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -19...-24 хэм хүйтэн, жавартай байна.

 


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй