Шууд Chart

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

2022-11-29 07:35:19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний  эрч чанга хэвээр, говь, талын нутгаар салхитай жиндүү хүйтэн байна.

2022 оны 11-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 хэм, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар -18...-23 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -23...-25 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. -24...-26 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -24...-26 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-р сарын 02-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 2-нд говийн бүс нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 хэм, өдөртөө -30...-35 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 хэм, өдөртөө -23...-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21...-26 хэм, өдөртөө -11...-16 хэм, бусад нутгаар шөнөдөө -26...-31 хэм, өдөртөө -17...-22 хэм хүйтэн, жавартай байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй