Шууд Chart

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг өнөөдөр эхэлнэ

2022-12-01 09:50:53

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лиг 2022-2023 оны улирал өнөөдөр UG ARENA-д нээлтээ хийх гэж байна.

Үндэсний дээд лиг энэ жилээс шинэ өнгө төрх, менежменттэйгээр эхэлсэн бөгөөд эрэгтэй дараах 10 баг өрсөлдөнө.

    Хүлэгүүд

    Erdenet Miners

    Алтан Дорнодын Дайчид

    Тэнүүн Өлзий Металл

    М Гарьд

    Миг даатгалын Завхан Бродерс

    IHC APES

    Налайх Бизон

    ШУТИС Шаркс

    Баянгол Харцага

Түүнчлэн олон жил завсардаад байсан эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд анхаарч дараах эмэгтэй зургаан баг өрсөлдөнө.

    Erdenet Miners

    М Гарьд

    Улаанбаатар Амазонс

    Ховд Чандмань

    ОТИС Шилүүснүүд

    Хил Хамгаалахын Аравт

Энэ улирлын онцлог нь сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр 1.2 тэрбум төгрөгний шагналын сантайгаар зохион байгуулагдаж буй.

Багуудын шинэ бүрэлдэхүүнийг онцолбол:

Өнгөрсөн улирлын аварга Хүлэгүүд, Алтан Дорнодын Дайчид багийн тоглогч А.Анандыг эгнээндээ нэгтгэж аваргаа хамгаалахыг зорьж байна.

Лигийн хүчирхэг багуудын нэг Erdenet Miners бүрэлдэхүүнд ОУХМ Г.Баттөр, өнгөрсөн улиралд 10+ оноо, 10+ самбараас бөмбөг авалт дундчилсан цор ганц тоглогч О.Энхбаатар нарыг эгнээндээ нэгтгэн өнгөрсөн улирлын дэд аваргын байраа ахиулах зорилготой байгаагаа харуулж байна.

Нөгөө талд аваргын төлөө хүчтэй өрсөлдөх багуудын эгнээнд Гарьд өнгөрөгч улирлын Этүгэн Ирвэсүүд багтай нэгдэн М Гарьд нэртэйгээр А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн тэргүүтэй залуу тоглогчид лигийн MVP О.Эрдэнэцогттой нэгджээ.

Түүнчлэн IHC APES баг шигшээ багийн шинэ холбогч М.Өлзий-Орших, өнгөрсөн улиралд өөрийгөө нээн таниулсан Н.Ганбаатар нарыг бүрэлдэхүүндээ авч шигшээ багийн дасгалжуулагч О.Ижилболдыг ерөнхий дасгалжуулагчаар томилсон нь энэ баг лигийн аваргын өрсөлдөөнд хүчтэй нэрлэгдэж байна.

Эмэгтэй багуудын хувьд лигийн анхны гэж хэлж болох улирал учир дүгнэлт хэлэхэд эрт хэдий ч Гавьяат дасгалжуулагч О.Баярцогтоор удирдуулсан “М.Гарьд” баг , Латви мэргэжилтнээр ерөнхий дасгалжуулагч томилсон “Erdenet Miners” , 3х3 сагсан бөмбөгийн олимпын багийн О.Хулан, М.Цэрэнлхам тэргүүтэй Улаанбаатар Амазонс багууд тун хүчтэй харагдаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй