Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

2022-12-05 06:11:36

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна.

2022 оны 12-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 25-30 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-7-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 6-7-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 8-9-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй