Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022-12-05 11:24:02

2022 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэнд цаг агаар тогтуун, хугацааны сүүлчээр цас орж, салхи шуургатай байна.

Хур тунадас: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 8, 10-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 11-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө -26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй