
2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 23-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 16,17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17-18-нд зарим газраар, 21,22-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 19-нөөс хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.