Шууд Chart

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2023-01-26 07:20:15

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 01-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 17-19 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 20-22 хэм хүйтэн байна.


2023 оны 01 дүгээр сарын 26-наас 01 дүгээр сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй