Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

2023-01-27 15:02:06

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


2023 оны нэгдүгээр сарын 27-ны 20 цагаас 2023 оны нэгдүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хэнтийн  уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33-38 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул  голын хөндийгөөр -26-31 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бус нутгийн хойд болон зүүн хэсгээр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор  26-31 хэм, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.  


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2023 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд Халх гол орчмоор, 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 31-нд ихэнх нутгаар, 2 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй