Шууд Chart

Шинжлэх ухаан, технологийн салбарын зөвлөлийн хурал боллоо

2023-02-02 10:06:48

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар тус яамны  Шинжлэх ухаан, технологийн зөвлөл (ШУТЗ)-ийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.  Тус зөвлөлийн оны эхний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 17, 18-ны өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөлийн дарга бөгөөд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар  “Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье. Хуралдаа идэвх, санаачилгатай,  ажил хэрэгч оролцоно гэдэгт итгэж байна. Манай салбарын шилдэг зөвлөх инженер, судлаачид байгаа учраас зөвлөлөөс гарч байгаа санал, зөвлөмж мэргэжлийн, өндөр түвшинд байх ёстой” хэмээн хэллээ.

Уг хурлаар “Смарт Эко Транс” ХХК-ийн захиалгаар “Монголын Логистикийн холбоо” ТББ-аас боловсруулсан “Хил дамнасан чингэлэг тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцэв. Гашуунсухайт боомтод хил дамнасан чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2021 оноос хойш боловсруулсан бөгөөд хил дамнасан технологи тул хоёр талын хамтарсан судалгаа хийсэн байна. 

Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой тул уг төслийг техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжиж, холбогдох санал, зөвлөмжийг гаргалаа.

Тус яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хурлаар “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-иас боловсруулсан “Автомашины тэнхлэгийн ачаалал авто замд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгаа”-ны тайланг хэлэлцлээ.

Цаашид автотээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачаалал хэтэрсэн авто зам учруулах эрсдэлийн хохирлыг барагдуулах журам, аргачлалыг эцэслэн боловсруулж мөрдүүлэх,  судалгааны тайлангаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг тус яамны холбогдох газрууд, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т тус тус даалгав.  

Эх сурвалж: ЗТХЯ


Шинжлэх ухаан, технологийн салбарын зөвлөлийн хурал боллоо  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй