
2023 оны 2 дугаар сарын 06-наас 2023 оны 2 дугаар сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 6-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 8-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 11-нээс хүйтний эрч бага зэрэг чангарна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.