Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

2023-02-08 14:47:42

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2023 оны хоёрдугаар сарын 08-ны 20 цагаас
2023 оны хоёрдугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 9-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говиор 2-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.  


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины  орчмоор -28-30 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2023 оны хоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд Говь-Алтай болон Хангайн уулархаг нутгаар, 13-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сул байх боловч 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй