
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023 оны 02-р сарын 11ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэмийн дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
2023 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн | ||
Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.