Шууд Chart

Судлаач Б.Сайнгэрэл "Халх ардын тууль" нэртэй сонсдог ном бүтээжээ

2023-03-03 15:52:15

"Монгол тууль"-ийг ЮНЕСКО-д яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэж, устах аюулаас хамгаалах, өвлүүлэн дэлгэрүүлэхийг уриалсан билээ. 

Говь нутгийн ард түмний олон зуун жилийн турш оюун ухаандаа хадгалж ам дамжин уламжилж ирсэн бүтээлүүд нь Халх ардын туульд томоохон орон зай эзэлж байдгийг 1961, 1974, 1982 онд хээрийн шинжилгээний ангиар явж бүртгэн хадгалсан шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдын бүтээлүүд баталж өгдөг билээ.

Харин сүүлийн жилүүдэд эдгээр гайхамшигт өв соёл болох “Халх тууль” мартагдаж устах аюул тулгарч байсан юм. Энэхүү Халх туулийг сэргээн уламжлуулах, хөгжүүлэх чиглэлээр аймаг, орон нутгийн зүгээс төлөвлөгөөт ажлуудыг хийж буй. Түүнчлэн судлаач Б.Сайнгэрэл тууль хайлах уламжлалын чиглэлээр судалгаа хийж сэргээн, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, шинэ цагийн туульчдыг бэлтгэн сургах, олон түмэнд сурталчлан таниулах, дэлгэрүүлэх ажлыг тууштай хийж байна. 

Тэрбээр судалгааны ажлынхаа үр дүнд Халх туулийн чиглэлээр анхны цахим номоо гаргажээ. "Халх ардын тууль" нэртэй уг сонсдог номд 12 тууль багтаж байгаа бөгөөд номынхоо дээжийг аймгийн төв номын сангийн сан хөмрөгт хадгалууллаа.

Тус сонсдог цахим ном нь дөрвөн DVD, нийт 3:30 минутын бичлэгээс бүрдэж байгаа юм.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Судлаач Б.Сайнгэрэл "Халх ардын тууль" нэртэй сонсдог ном бүтээжээ   
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй