Шууд Chart

“Ханбогд - Бүтээн байгуулалт, ажлын байр” форум болж байна

2023-03-31 12:43:52

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан "Хот хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд Ханбогд сумыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор “Ханбогд - Бүтээн байгуулалт, ажлын байр" форумыг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын түвшинд зохион байгуулж байна.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар форумд оролцож Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан "Хот хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд ЦХХХЯ хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа гол ажлуудаа танилцууллаа. Үүнд:

- 5G нэвтрүүлж эхэлнэ.

- Аймаг, сумаасаа төрийн 800 орчим үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “ХУРДАН” цэгээс авах боломжийг бүрдүүлнэ.

- Төрөөс өгч байгаа бүх зөвшөөрлийг цахимаар олгох E business системийг нэвтрүүлнэ.

- Хүнд сурталгүй, авлигалгүй нийгмийг бүтээх цахим шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

- Иргэд төрийн цахимжих боломжтой бүх үйлчилгээг цаг алдалгүй, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэхэд манай яам гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэсэн юм.

Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, агентлагууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, тус суманд уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлүүдийн талаар ярилцахаас гадна “ХАНБОГД 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбогдон бий болох эдийн засгийн боломжуудын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийж нээлттэй санал солилцож байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.



“Ханбогд - Бүтээн байгуулалт, ажлын байр” форум болж байна  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй