Шууд Chart

Өнөөдрөөс нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

2023-04-01 14:23:57

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөсөн.

Тодруулбал, Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал", Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн үндсэн чиглэлийг:

  • Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”
  • Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”
  • Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”
  • Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөлтийг оруулаад байна.

Тухайн чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.


Өнөөдрөөс нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо   
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй