
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болж, барилгыг паспортжуулах ажлын явц, түр худалдаа үйлчилгээ эрхлэх байршлын талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх 30 байршил буюу 10 га талбайд тохижилтын ажлын даалгаврыг боловсруулж, есөн дүүргийн ЗДТГ, УБЗАА-нд хүргүүлэхээр бэлдсэн. Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцны болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг 1844 барилга байна. Үүнээс 944 барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, паспортжуулсан. Үлдсэн 900 барилгад үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай” гэлээ.
Өдрийн худалдаа эрхлэх 30 байршлын тохижилтыг боловсруулав | ||
Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.