
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болж, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр “Өнгөрсөн долоо хоногт 527 ажил олгогч 2232 ажлын байр зарласан. Энэ хүрээнд байнгын болон түр ажлын байрны 2144, цагийн ажлын байрны 88 захиалга авлаа. 3848 иргэн ажил хайгчаар бүртгүүлснээс хөгжлийн бэрхшээлтэй 44, байнгын болон түр ажлын байранд 3322 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 1010 иргэнийг ажил зуучилснаас 26 нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна” хэмээв.
Гэр бүл, хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Өнгөрсөн долоо хоногт 108 утсанд 168 дуудлага ирсэн. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл 76, сэтгэл санааны хүчирхийлэл 32, үл хайхрах хүчирхийлэл 30, үе тэнгийн хүчирхийлэл 10 бүртгэгдсэн. Өсвөр насны хүүхдийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 45.3 хувийг эзэлж байна. Түр хамгаалах 14 байр нь 68 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 65 нь хүүхэд байсан” гэлээ.
1010 иргэнийг ажилд зуучлав | ||
Үзсэн: 306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.