Шууд Chart

Ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо хоёр дахин буурчээ

2014-07-25 14:19:28

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж байгаа орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс  хоёр дахин буурчээ. Үүний шалтгаан нь найман хувийн ипотекийн зээлийн шалгуур өндөр байгаатай холбоотой юм. Мөн өнөөдрийн байдлаар таван мянган иргэн уг зээлийг авчихсан байгаа учир зээлд хамрагдах иргэд багасч байгааг судлаачид хэллээ. Цаашид ч гэсэн ипотекийн зээлийн тоо өсөхгүй буурна гэдгийг "Мастер Пропортис" компанийн судлаач н.Батзориг батлан ярилаа.

Түүнчлэн дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг газруудаас орон сууцны ипотекийн зээлийг хумих хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Монголбанкинд өгөөд байгаа юм. Учир нь банкууд зээлийнхээ 30 гаруй хувийг зөвхөн орон сууц, барилгын салбарт өгч байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо хоёр дахин буурчээ  
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй