
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийж буй ажлууд, цаг үеийн нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл өглөө.
Тус дүүргийн хувьд улсын төсвийн санхүүжилтээр 12, нийслэлийн төсвөөр 17, дүүрэг болон Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 34 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс “Голомт” цогцолбор сургуулийн барилга, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамж, 5 дугаар хорооны уурын зуухны барилга болон угсралтын зардалд үнийн өсөлтийн зөрүү гарч, санхүүжилт дутсан тул бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учирч байгааг онцолсон.
Хотын дарга Д.Сумъяабазар “БНХАУ хилээ нээж, бараа материалын хангамж, тээвэр ложистикийн асуудал цэгцэрч байгаа. Тиймээс үнийн өсөлтийн зөрүүг дахин тодорхойлж, нөөц бололцоондоо тулгуурлан барилга, байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай” хэмээлээ.
Нөөц бололцоондоо тулгуурлан бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ | ||
Үзсэн: 340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.