
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал:
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
- Газрын зөрчил арилгах хүрээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх.
- Аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх.
- Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх.
- Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангах.
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг өглөө.
Хогийн ургамал устгах ажлыг зохион байгуулна | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.