Шууд Chart

УИХ-аас баталсан энэ оны төсөвт 1.9 орчим их наяд төгрөгийн тодотгол хийнэ

2023-06-08 15:27:38

УИХ-аас баталсан энэ оны төсөвт 1.9 орчим их наяд төгрөгийн тодотгол хийнэ.

Засгийн газар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл төсөөлөл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиудын төслийг боловсруулжээ.

Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тодотголын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Засгийн газар эдийн засгаа сэргээх, цаашид тогтворжуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал, гадаад валютын улсын нөөц зэрэг гол үзүүлэлтүүд сайжирчээ.

Тиймээс энэ оны төсвийг тодотгох, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх боломж бүрдсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн ярианд анхаарлаа хандуулъя.

Төсвийн тодотголын төслийг УИХ ойрын хугацаанд шуурхай хэлэлцэн баталж, нийгэмд хүлээлт үүсгэсэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна.


УИХ-аас баталсан энэ оны төсөвт 1.9 орчим их наяд төгрөгийн тодотгол хийнэ  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй