Шууд Chart

БНСУ 2030 гэхэд робот үйлдвэрлэлийн салбарт 3 их наяд воны хөрөнгө оруулна

2024-01-19 12:52:18

Өмнөд Солонгос улсын Аж үйлдвэрийн яамнаас 2030 он гэхэд робот үйлдвэрлэлийн салбарт 3 их наяд воны хөрөнгө оруулах төсөл боловсруулж байгаа гэж мэдээллээ.

Мөн 2030 он гэхэд дотоодын зах зээлдээ нэг сая робот нийлүүлнэ гэж төлөвлөж буй юм байна.

Цаашлаад мөн хугацаанд дотоодын зах зээлд ашиглах роботын 80 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж зорьж эхэлсэн байна.

Одоогоор БНСУ-ын хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ашиглаж байгаа роботын 44 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа юм.

Энэ салбарыг улам эрчимтэй хөгжүүлэхийн тулд БНСУ зөвхөн энэ салбарт чиглэсэн 50 шинэ хуулийн зохицуулга боловсруулж, 15 мянга орчим мэргэжлийн шинжээчдийг дэмжиж ажиллана гэж Аж үйлдвэрийн яамнаас нь мэдээлжээ.

Энэ салбарыг ингэж хөгжүүлснээр 2030 он гэхэд хөдөө аж ахуй, тээвэр ложистик, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарт нэг сая робот нийлүүлнэ гэж төлөвлөжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ 2030 гэхэд робот үйлдвэрлэлийн салбарт 3 их наяд воны хөрөнгө оруулна  
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй