
NBA-гийн 2014-2015 оны улирлын өмнөх шатны онцлох тоглолтуудын мэдээллээс хүргэж байна. Өчигдөр болсон зургаан тоглолтын хамгийн сонирхолтой нь болох хуучин багтаа эргэн ирсэн Леброн Жеймс тэргүүтэй "Клевлэнд Кавалерс" баг "Индиана Пэйрэрстэй тоглосон юм.
Тус тоглолтын эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн тоглож 46-47 онооны харьцаагаар "Кавалерс" ялимгүй тэргүүлсэн бол гуравдугаар үед "Леброн Жеймс" гайхалтай тоглолт үзүүлж 10 оноог авч тоглолт дуусахад 93-98 харьцаагаар улирлын өмнөх тоглолтын ээлжит ялалтаа авлаа. Тэд ийнхүү ганц ч хожигдолгүй тэргүүлж байна.
Тус тоглолтод Леброн Жеймс 26 оноо, самбараас дөрвөн бөмбөг авч, оновчтой гурван дамжуулалт үзүүлсэн бол эсрэг багаас Копланд 16 оноог сэлгээнээс авч багаа тэргүүлжээ.
"Клевлэнд Кавалерс" нэг ч хожигдолгүй | ||
Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.