
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран “Хөтөлбөрийн шинэчлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр эхлүүллээ. Зөвлөлгөөнөөр хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын чадавхийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахаар төлөвлөжээ.
Хөдөө аж ахуйн их сургуульд 10 орчим мянган оюутан суралцаж байна. Тэд төгсөөд шууд ажил дээр гарахад дадлага туршлага дутагддагийг тус сургуулийнхан ч хэлж байсан юм. Энэ талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Б.Буянзаяа ярьж байна. Сургалтын хөтөлбөрөө Английн Хатан хааны тэтгэлэгт хөтөлбөр, Европын сургалтын стандарттай нийцүүлэн боловсруулж байгаагаа тэрээр онцолсон юм.
Зөвлөлгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи, Салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Үйлдвэрлэгч ажил олгогчид, төгсөгчдийн төлөөллүүд оролцож санал дэвшүүлж байна.
Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.