Шууд Chart

"Алтан гөрөөс-2013" олон улсын фестиваль болно

2013-09-01 15:44:09

Ирэх долоо хоногт Монголд олон орны яруу найрагчид хуран чуулах гэж байна. "Алтан гөрөөс" Олон улсын яруу найргийн фестиваль энэ сарын 6-аас 10-ны өдрүүдэд болох нь. Ноднин жил "Алтан гөрөөс" олон улсын яруу найргийн фестивальд оролцогчид Дорноговь аймгийн Хамарын хийд-Хөвсгөл, Шувууншанд-Хатанбулаг, Эргэлийн зоо-Улаанбаатар, Заан Тэрэлж гэсэн маршрутаар зохион байгуулагдаж байсан юм. Энэ жил хоёр дахь удаагаа болох "Алтан гөрөөс" фестиваль Эзэн Чингисийн өлгий Хэнтий аймгийн нутгаар Цэнхэрмандал, Хар зүрхний Хөх нуур-Батширээт, Онон, Хурх-Дэлгэрхаан, Хөдөө арал, Аварга Тосон гэсэн маршрутаар зохион байгуулагдахаар болжээ.

Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар "Шинэ мянган" утга зохиолын нэгдэл, "Шинэ Монгол" радио, хамтран зохион байгуулагчаар "Монголын үнэн" сонин, www.unen.mn, www.bolod.mn, Монгол туургатны утга соёлын "Шинэ зуун" нийгэмлэг, www.mongolic.mn зэрэг байгууллагууд, Ивээн тэтгэгчээр "Есүжин хүлэг" эко салон, "Хөх нуур" жуулчны бааз, "Альфа моторс" ХХК, 4Х4 авто сервис зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.
 
"Алтан гөрөөс" олон улсын яруу найргийн фестивалийн гол зорилго нь байгаль дэлхийгээ хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж буй юм. Тиймээс байгалийн сайханд аялан, шүлэг найргийн эрчимлэг долгионоор байгаль эх дэлхийгээ тайтгаруулахаар зорьж буй гэнэ.
 

 


"Алтан гөрөөс-2013" олон улсын фестиваль болно  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй