
Энэ сарын 23-31-ний өдрүүдэд Болгар Улсын Нессебар хотод “Язгуур Урлагийн Дэлхийн Аварга” шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас төрийн шагналт Д.Сосорбарам ахлагчтай “Домог” чуулга, бүжигчид, уртын дуучид, уран нугараачид гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Найм хоног үргэлжилсэн энэ тэмцээнд 24 орны язгуур урлагийн 98 хамтлаг оролцсоноос “Домог” чуулгынхан Гран При шагналыг хүртэж дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэд боллоо. Язгуур урлагийн шилдэг чуулгын шагнал үүгээр дууссангүй, дан хөгжмийн төрөлд өрсөлдөж дэлхийн аваргын болзол ханган эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг хүртжээ. Мөн найруулагч Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол олгохоор шийдвэрлэсэн байна.
Тус наадмыг Европын ассоциаци, Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор ийнхүү амжилттай зохион байгууллаа.
.jpg)
"Домог” чуулга дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 1822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.