Шууд Chart

Б.БАЯРМАГНАЙ: “Жангар” туульс нь айл гэрийн жаврыг үргээдэг

2013-09-02 09:04:14

Хөвсгөл нутгийн хүү туульч, ерөөлч Б.Баярмагнай 30 орчим жил тууль, ерөөл судалж байна. Тэрээр өөрийн олон жилийн уйгагүй хайгуул, хөдөлмөрөөр бий болгосон “Жангар” туульсаа цомог болгож МҮОНР-ийн “Алтан сан” хөмрөгт радиогийн 79 жилийн ойн баярыг тохиулдуулан бэлэглэсэн юм.

Та МҮОНР-ийн “Алтан сан” хөмрөгт сайхан бүтээлээ өргөн барьлаа. Бүтээлийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

 

Жангар туульс нь манай өвөг дээдсийн олон жилийн турш өвлүүлж, уламжлуулж ирсэн урлагийн үнэ цэнэтэй хосгүй бүтээл юм. Туульчдаас туульчдад ам дамжин хайлж ирсэн соёл гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Энэ талын уламжлал манай улсад сүүлийн үед тасарсан гэхэд болно. Би зориглон байж 1986 оноос хойш “Жангар” туульсийн 55 бүлэг, 49 мянган шат шүлгээс бүтсэн, 80 цагийн бичлэг бүхий цуврал 60 CD бүтээлээ.

 

Тэгээд МҮОНР-ийн 79 жилийн ойн өдөр тохиолдуулан баяр хүргэж “Жангар” тууль бүтээлээ радиогийн “Алтан сан” хөмрөгт бэлэглэсэн юм.

 

Таны бүтээсэн энэхүү хосгүй бүтээлээс радио сонсогчид маань юу мэдэх ёстой юм. Түүнчлэн “Жангар” туульсын гол агуулгаас нь товч өгүүлэхгүй юу?

 

Ер нь “Жангар” туульс сонсохын гол утга учир нь эртний хүмүүжлийн болоод ёс зүйн, зан үйлийн ач холбогдолтой юм.

Монголчууд эртнээс өөр хоорондоо эв найртай, нэгдэлтэй, бие биетэй тустай, бүгдээрээ нэгэн хүсэл зоригтой байвал юуг ч даван туулж болно, бүтээж бас болно гэсэн гол утга агуулгыг өгүүлдэг.  Энэхүү бүтээл маань ингээд дуусахгүй цаашаагаа мөн үргэлжлэн гарсаар байх болно. Учир нь судлагдаж дуусахгүй далай шиг их арвин өв соёл юм гэдэг нь олон жилийн маань судалгаанаас харагдсан.

 

“Жангар” туульс нь радиогийн цэнхэр долгионоор дамжин айл гэрийн жаврыг үргээж, аз жаргал, эрүүл энхийг өрх гэр бүрт хүргэнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа.

 


Б.БАЯРМАГНАЙ: “Жангар” туульс нь айл гэрийн жаврыг үргээдэг  
Үзсэн: 3636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй