
Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн "Норовын намтар" найраглалыг УДЭТ-ын уран бүтээлчид шинэчлэн найруулж, үндэсний хэмжээний сургамжит драмын жүжиг болгон, тайзны бүтээл болгон амилуулах ажлыг эхлүүлээд байгаа. 1957 онд зохиогдож байсан эл найраглал жүжгийн төрлөөр дахин амилан өнөөдрөөс эхлэн хүүхэд багачуудын хүртээл болох гэж байна.
Тус жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшин ажилласан бөгөөд “Энэ жүжиг өргөн цар хүрээг хамруулж зөвхөн хүүхэд багачуудад төдийгүй эцэг эхчүүдийн сэтгэлд нэгийг бодогдуулахаар мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээлтэй болж чадсан” гэжээ.
Жүжигт эд зүйлсээ ариг гамтай эдэлдэггүй Норов хүүд гомдсон Дэвтэр, харандаа, балуудын тухай өгүүлэх бөгөөд Норовын дүрд залуу жүжигчин А.Чингүүн, харин түүний найз Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан, аавд СТА Г.Амгаланбаатар, ээжийн дүрд СТА Ц.Баясгалан, эмээд МУГЖ Г.Урнаа, ханын цагт "Boom town" хамтлагийн дуучин, залуу жүжигчин Б.Тамир нар тоглосон байна.
“Норовын намтар” найраглал өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж эхэлнэ | ||
Үзсэн: 5050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.