
МУГЖ Д.Хүрэлхүү Монголын хошин урлаг төдийгүй кино урлагт ч өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа чадварлаг жүжигчин.Түүний хийсэн дэлгэцийн уран бүтээлүүд нь тухайн үеийнхээ кино театруудын хамгийн орлоготой киногоор шалгарч байдаг нь нууц биш. Тэгвэл түүний энэ удаагийн бүтээл нь залуу уран бүтээлч найруулагч, "GO adventure studio"- захирал Д.Галбаяртай хамтран кино хийж байгаа "Тагнуулч аав" кино бөгөөд өөрөө продюсерлэж мөн гол дүрд нь тогложээ. Түүний энэ кино нь үзэгчдийн дунд нэлээд шуугиан тарьж эхлээд байгаа бөгөөд 90 минут үргэлжлэх энэхүү кинонд нэртэй жүжигчдийн хүүхдүүд тоглосноороо онцлогтой юм байна.
"Тагнуулч аав" тун удахгүй нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.