Шууд Chart

Б.БАТТОГТОХ: Гэр бүл төлөвлөлтийн асуудлыг 25 наснаас хойш бодолцоно...

2013-09-07 12:00:55

Баруун хязгаарын хүйтэн тэсгэм газраас дэлхийн зиндааны баячууд бужигнасан Шанхайд нэгэн сэргэлэн нь дэндсэн Монгол бүсгүй байх. Тэрээр олон улсын нэр хүндтэй өндөр зэрэглэлийн компанид гадаад худалдааны менежер хэмээх ажил албыг нэр төртэй хийж явна. Буянтогтохын Баттогтох гэдэг.Тэднийхэн гурван үеэрээ Увс аймгийн Зүүнговь сумын унаган иргэд аж. Арван жилийн сурагч байхын байгаа үгүй нь мэдэгдэхгүй, ичимхий, дуугүй, даруухан охин байсан гэдэг. Хорвоотой  танилцаж, их эрдэм сурахаар арванзургаахан насанд баймгүй зориг гарган эх нутаг Монголоо анх орхиж хилийн бүс давсан нь 6 жилийн өмнөх явдал. Анх дэлхийн хэл, эрдмийг сурахаар очсон Б.Баттогтох охин хүний нутагт түшиж тулах хүнгүй ч гэлээ их эрдэм хэлийг асар богино хугацаанд өөрийн болгон эзэмшиж чадсан нь цаашдынх нь амжилт карьерт нь сайнаар нөлөөлжээ. Тэр Азийн Парис Шанхайд  бяцхан биедээ багтамгүй том мөрөөдөлтэй хөл тавьсан.  Монгол нутагтаа хэрэгтэй, чухал хүн болж байж л эндээс буцна гэсэн хүсэл мөрөөдлийн хатуухан болзол нь  түүнийг өнөөдрийн түвшинд хүргэжээ. Дэлхийд хамгийн хурдтай хөгжиж буй Шанхай хот монгол охинд боломж олгожээ. Өнгөрсөн хугацаанд тэр сурч ажиллахын зэрэгцээ фитнесс, загварын ертөнцэд монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, ур ухааныг дэлхийн тайзнаа гаргаад амжжээ. “Miss Motors international-2012, “Miss model of the world-2012”  зэрэг дэлхийн нэр хүнд зэрэглэл өндөртэй тэмцээнүүдэд урилгаар оролцож. Одоо Б.Баттогтох Монголынхоо “MissMongolia-2013тэмцээнд оролцохоор эх орондоо дөрөө мултлаад байна.

 

 
 
-Энэ удаагийн “Miss Mongolia-2013тэмцээний шалгаруулалт талдаа орлоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
 
-Түрүү жилийн тэмцээнд орохоор ирсэн ч Итали улсад болох миссийн тэмцээнд оролцох боломж олдоод буцчихсан. Тэгээд энэ жилийн наадамд оролцохоор зургаан сар бэлтгэл хийсэн.  Шилдэг 20-т өөрийгөө шалгарна гэдэгтээ итгэлтэй байсан.
 
-Тэмцээний энэ хүртэлх замд бэрхшээл хэр тохиолдов?
 
-Анхнаасаа бэлтгэл сайн хангасан учраас одоохондоо гайгүй л байна. Би багадаа гүйхдээ их муу, харин сагс, волейболд сайн байсан. Сая триатлоны төрөлд охидыг 3 баг болгон хувааж өндрүүдийн буюу эхний багт уралдсан. Охидоосоо түрүүлж гүйж яваад замынхаа дунд нилээн алхаж алдаа гаргасан. Учир нь хүмүүс намайг гүйгээч, хугацаагаар нь байр эзлүүлнэ гэсэн. Тэгээд өөрийнхөө багаасаа түрүүлсэн.
 
-Та үндэсний хөгжмийн зэмсэгийг ганцхан сарын дотор тоглож сурсан гэсэн. Тийм үү?
 
-Тиймээ. Гадаадад байхдаа эх орноо санаад монголынхоо гоё гоё хамтлаг дуучдын тоглолтыг интернэтээс үзэж тайтгардаг. Тэр дундаа “Шанз-3” хамтлагийн бичлэгийг их үзсэн нь хөгжим тоглож сурахад нөлөөлсөн. Тэмцээний шалгаруулалтын нэг төрөл нь “Мисс авьяас”. Урлагийн авьяасгүй надад дуулах, бүжиглэх амаргүй санагдсан. Тэгээд “Шанз-3” хамтлагийн багш нартаа санал тавьж, хөгжмийг наадмаас хойш заалгаж байна. Зөвхөн нэг аяыг л нэг сарын турш заалгалаа. Нот мэдэхгүй надад “Шанз-3” хамтлагийн ахлагч, Э.Булган багш их тусаллаа. Тэгээд ч миссийн тэмцээн учраас эмэгтэй хүнд шанз нь дээр юм уу гэж бодсон. Шанз чинь өөрөө их гоё эмэгтэйлэг, найгаад, уянгалаг тансаг харагддаг хөгжмийн зэмсэг шүү дээ. Багштайгаа өдөр бүр үүрээр босч хичээллэдэг байсан. Миний нэг давуу тал аливаа юмыг сурахдаа их хурдан. Наснаасаа эрт биеэ даачихсан болохоор аливаа шинэ зүйлд хурдан дасах, түргэн сурах арга барилтай болчихсон.
 
-“Шанз-3” хамтлагийнхантай эртний танилууд уу?
 
- Үгүй ээ. Уран бүтээлийг нь их сонсох дуртай. Хөгжим тоглох сурахын тулд  найзуудаараа дамжуулан анх танилцсан. Э.Булган багш маань монголынхоо мисст орох гэж байгаа юм чинь туслалгүй яахав гээд уриалагхан зөвшөөрсөн. Надад өглөө болгон чин сэтгэлээсээ хандан тусалж зааж байсан. Анх одууд учраас ууртай болов уу, загнах байх даа гэж эмээж байсан. Гэтэл тэгээгүй. Харин ч миний найз шиг гоё тусласан. Хүн миний найз гээд урамшуулахаар урамтай хурдан сурдаг юм байна лээ (инээв).  
 
-Ээж аавдаа эрхэлж байдаг насандаа хилийн дээс алхжээ. Юу нөлөөлөв?
 
-Ер нь 10 жилээ төгсөөд л гадагшаа явж сурья гэж шийдсэн. Тэгээд Хятад улсыг сонгож хамаатныхаа охинтойгоо хамт хэл сурахаар явсан. Жилийн дараа буцаж ирээд хөгжиж байгаа хотод нь очиж суралцах нь илүү үр дүнтэй гэж тооцоолсон. . Тэгээд Шанхай хотыг сонгож явсан. Одоо ямар азаар Шанхай хотыг зорив оо гэж боддог. Учир нь Шанхайгаас ихийг сурч ажил амжилтын гараагаа эхэлсэн. Олон ч найзтай болсон.
 
-Шанхай хот өртөг өндөртэй,  дэлхийн баячууд бужигнасан газар. Тэнд монгол охин учраа олоод амжилтанд хүрсэн гэж бодохоор сайхан санагдаж байна шүү?
 
-Тиймээ. Би Шанхайд нэг жил хэл сураад анхны ажлын урилга авсан. Би найз нөхөддөө сурахынхаа хажуугаар ажлын туршлагатай болмоор байна гэж их ярьдаг байсан. Тэгээд нэг найз маань  ”Da Marco line food” компанийн ажлын ярилцлаганд оруулсан. Удалгүй ярилцлага авсан захиралууд нь  худалдааны төлөөлөгчийн туслахаар ажилд авсан. Хагас жилийн дотор бүх юмыг нь сураад нэг жилийн дараа  менежерийн түвшинд хүрсэн. Тэнд бизнесийн ажил хятад, англи хэл дээр явагддаг. Худалдааны төлөөлөгч бизнесийн хүрээний хүмүүстэй уулзаж, хэлэлцээр хийдэг. Эндээ ихийг ч сурсан, олон ч бизнесийн түншүүдтэй болсон. Дараа нь “Linelight photographie studio”-с төслийн менежер хийхийг санал болгосон.  Энд ч мөн багагүй хугацаанд амжилттай ажиллаад спортын маркетинг болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Mandaray” компанид худалдааны менежерээр ажиллаж эхэлсэн. Энэ компани нь Manchester United, Formula-1 зэрэг спортын суу алдар нь түгсэн байгууллага, клубуудтэй голлон хамтарч ажилладаг. Formula-1 клубт л гэхэд маш их хөрөнгө оруулагч хэрэгтэй байдаг. Энэ бүх хөрөнгө оруулалтыг нь олоход бид тусалдаг.
 
-Өөрөө дэлхий хэмжээний спортын ертөнцийн том одуудтай ажилладаг юм байна. Тэднийхээ тухай яриач?
 
-Манай компани “Formula-1”-ийн Lotus reneult багтай хамтарч ажилладаг. Энэ багийн хамгийн алдартай нисгэгч Kimi Raikkonen-той компанийнхаа ажлаар хоёр удаа биечлэн  уулзсан. Тэр нисгэгч барагтай инээдэггүй, хүйтэн хөндий хүн. Рок нь ролл стиллтэй гурван найз нь байнга дагаж явна.  Менежерүүд нь өмнө бөхөлзөх нь холгүй тийм нэр хүндтэй нисгэгч юм билээ. Түүний байрладаг өндөр зэрэглэлийн тусгай VIP өрөөнд орохын тулд 6000 ам.доллар төлдөг. Ийм өндөр зэрэглэлийн тамирчин байдаг.Би эндээс, хүн ер нь холбоо сүлбээтэй, яриа хөөрөөтэй, найрсаг инээж чаддаг, бусдад гоё энерги өгч чаддаг байвал хүмүүс өөрсдөө ирж хүрээлдэг юм байна гэдгийг ойлгосон.  
 
-Цаашдаа Шанхайдаа ажиллаад амьдраад байх уу, монголынхоо хөрсөнд буусан ямар нэгэн ажил хийхээр төлөвлөдөг үү?
 
-Тиймээ, анхнаасаа Шанхайд хөл тавихдаа Монголдоо хэрэгтэй нэртэй хүн болно гэж тангарагласан. Энэ мөрөөдөл маань өөрчлөгдөөгүй. Тэр ч утгаараа өөрөө эхлээд ажлын арвин их туршлагатай болж, хүмүүстэй танилцая гэж төлөвлөсөн. Манайх багуудыг ивээн тэтгэдэг хөрөнгө оруулалтын компани. Ямар ч том компаниуд жил тутам тодорхой сая сая ам.долларыг хандив, буяны үйл ажиллагаанд зориулна гээд лимит тогтоочихсон байдаг. Тэрнийхээ дагуу Африкийн юм уу, бусад улс оронд хандивын үйл ажиллагаа эрхэлдэг.
Миний хувьд Монголынхоо хөдөө орон нутгийн хүүхэд багачуудынхаа боловсрол руу хандсан үйл ажиллагаа эрхэлнэ мөрөөддөг. Энэ чиглэл рүү хөрөнгө оруулагчдаа хандуулна ч гэж боддог. Мөн танилын маань хүрээ өргөжиж байгаа тул үүнээс ч томоохон даацтай ажил хийхийг үгүйсгэх аргагүй юм.
Түүнчлэн мисс гэлтгүй, эмэгтэй хүн гэдэг утгаараа хүмүүнлэгийн ажил хийх нь сайхан санагддаг.
 
-Гадаадад олон жилээр сурч, ажилладаг завгүй бүсгүй яагаад монголынхоо “Miss Mongoliaтэмцээнд орох болов?
 
-Анх Төгсөөг “Miss Mongolia”-д ороод түрүүлэхэд сайхан сэтгэгдэл төрсөн. Тэгээд орохоор шийдсэн. Ноднин яг орох гэж байтал Италид болох миссийн тэмцээнд Япон улсыг төлөөлж оролцох боломж гараад өнжсөн юм. Япон улсын зохион байгуулагчдын зүгээс чиний нүүр царай боломжийн хувирамтгай юм байна, манай улсын нэр дээр тэмцээнд оролцооч гэсэн санал тавьсан. Тэр тэмцээнд амжилттай оролцож шилдэг 10-т нь үлдсэн. Хамгийн сонирхолтой нь монгол орныхоо үндэсний хувцсаар “шилдэг үндэсний хувцас” шагналыг нь авсан. Хүмүүс монголоо төлөөллөөд оролцохгүй яасан юм бэ гэж байсан ч би боломжийг алдахыг хүсээгүй. Тэнд Монголоос Н.Амаржаргал оролцсон. Тэгээд хүний нутагт бид хоёр бие биедээ туслаад гоё найзууд болсон. Тэр үед олон улсын тэмцээнээс туршлагатай болчихоод Монголынхоо миссийн тэмцээнд орно гэж төлөвлөсөн. Үүний дараа гурван тэмцээний санал ирсэн. Нэг тэмцээнд нь амжилттай оролцож 78 орны охидоос зургааг нь Малайз улсад моделийн гэрээгээр ажиллуулахаар болсны нэг нь би байлаа. Гэвч Шанхайд ажилтай байсан учраас явж чадаагүй. Гэхдээ Малайзын гэрээ бол хүчин төгөлдөр байгаа.
 
-Залуухан бүсгүй хүний хувьд өөрөө хүн бүхний анхаарлын төвд байгаа. Найз залуутай юу. Гэр бүл төлөвлөлтийн хувьд?
 

-Найз залуутай болж амжаагүй л явна. Би дөнгөж 22-хон настай, энэ талаар яарахгүй байна. “Дэлхийн мисс”-т  Монгол улсаа төлөөлж ормоор байна. Бодож санасан хүмүүнлэгийн ажлаа эхлүүлэхийн тулд надад 1-2 жилийн хугацаа хэрэгтэй. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтийн асуудлыг 25 наснаас хойш бодолцоно.


Б.БАТТОГТОХ: Гэр бүл төлөвлөлтийн асуудлыг 25 наснаас хойш бодолцоно...   
Үзсэн: 9160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-09-22 13:32
Өөртөө итгэлтэй байж амжилтанд хүрнэ. Сайн байна. Амжилт хүсье!
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-09-11 18:00
алиа салбадай
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-09-09 15:43
Ямар муу ярилцлага өгч авалцаа вэ? Олон танилтай танилтай л гэх юм, тэрийг нь ядаж ганц нэг оруулж болдоггүй юм уу? ямар олон оруулдаг юм. Асуусан асуулт нь ч гэсэн оновчгүй юм.
202.131.228.xxx [202.131.228.xxx] 2013-09-09 10:59
ee demii2\
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2013-09-09 10:21
eoooo iim tsaraitai humuus temtseend orj boldog bol oortoo yamar ih itgeltei bolj bnaa
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2013-09-08 10:24
eo ooriigoo mederch amidarmaar yum yahav saihan ajil hiigeed amidarch bolno zaaval miss ene ter gej daldagnaad yadag yum chi miss gehed arai l gomdmoor tsarai zvstei yum tegeed bas ner tord durtai hooson yrigchdiin neg bn mongoliin missvvd hvmvvnlegiin ajil hiine ene ter geel oorsdiigoo reklamddag yag vnendee hiisen yum yu bga yum be yu olon bn shaldir buldir missentservvd l olon bga biz dee
176.33.87.xxx [176.33.87.xxx] 2013-09-08 06:47
tsarai zvs yax vee. oi saitai nileed sergelen oxin yum shig bna. amjilt xvsie
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-09-08 00:08
amjilt husie ah ni mundag ohin bna lee miss mongoliad amjilt vzvvlne gedegt itgej bna mongoliinhoo toloo ihiig hiigeere aldar
83.42.92.xxx [83.42.92.xxx] 2013-09-07 21:19
арай ч дээ монгол хүүхнүүд хэтэрчээ өөрийнх нь өмнөөс ичиж үхлэээ
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-09-07 16:51
ene huuhen ch butehgui ee.arai ch iim tsarai muutai miss baidaggui baih daa.Bie haa ch baihgui odoonii miss-uud gej yu baihab dee.gehdee ene ohin arai bish ee.Ajil turluu hiigeed l ybahgui yu daa.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-09-07 16:27
lag yumaa amjilt husie kimi raikonnen chin tomor hun shudee sonin hun shuu ineedeggui minii mongoliin ohiduud mundag shuu

Бидэнтэй нэгдээрэй