Шууд Chart

"Нарны жим" киноны уран бүтээлчид Сэлэнгэ аймагт...

2013-09-09 10:55:57

Аврал эрсэн хэн нэгнийг аюул эрсдэлээс аврах чин хүсэл, халуун амиа үл хайрлахаа амласан хатуу тангараг зөвхөн тэдэнд л бий. Ёстой л нэр нь дуурсагдаагүй баатрууд гэвэл тэднийг хэлнэ. Ийм л эгэл баатруудын ариун үйлс, эрэлхэг гавьяа, цаг үргэлж сэтгэл зовнин хүлээж суух ээж, аав, энхрий хайрт ханийн мөргөл залбирал, баяр гунигийг уран сайхны аргаар дэлгэцэнд мөнхлөх “Нарны жим” олон ангит кино бүтээх ажил ид явагдаж байна. Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл болон Орхон голын эрэг дээр хийгдэж байгаа зураг авалтад уран бүтээлчдийн баг өдөр шөнийг ялгалгүй ажиллаж үерийн хэсгүүдийн зураг авч байна.
Тус кинонд зохиолч Мянганбуугийн Наранцогт, найруулагч Билэгтийн Гантулга,  зураглаач Балчинпүрэвийн Чинбат, зураач Ганболдын Ариунаа нарын хорин хоёр уран бүтээлч ажиллаж байна. Хур бороо элбэгтэй энэ өдрүүдэд голын түвшин эрс дээшилсэн нь зураг авалт хийж байгаа уран бүтээлчдэд хүндхэн байгаа хэдий ч зураг амжилттай сайн явагдаж байгааг дуулгалаа. Киноны ерөнхий продюссер МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр кино группын баг хамт олноо эргэн очиж зураг авалтын явцтай танилцан уран бүтээлчдийнхээ санал бодлыг сонсож басхүү урмын үгээр мялаасан нь уран бүтээлчдэд сайн уран бүтээл хийх ташуур болж өглөө.  

"Нарны жим" киноны уран бүтээлчид Сэлэнгэ аймагт...  
Үзсэн: 2534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-09-30 07:59
Amjilt. Hurdan uzeh ymsan daa.
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-09-30 07:59
Amjilt. Hurdan uzeh ymsan daa.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-09-18 16:58
ТАНАЙ ХАМТ ОЛОНД 46 НАСНЫ ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ САЙХАН БАЯРЛАРАЙ ТАНАЙХ ШИНЭ БҮТЭЭЛ ҮРГЭЛЖ ХИЙГЭРЭЙ ТАНАЙ ХАМТ ОЛОНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Бидэнтэй нэгдээрэй