Шууд Chart

Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам” болно

2013-09-09 12:56:33

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг ирэх 10 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товоо зарлалаа. “Урлагийн их наадам”-ын санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Монголын Сайтын Холбоо” хамтран ажиллаж байна. 

  “Урлагийн их наадам” нь хэвлэл мэдээллийн салбарынхны  урлаг, соёлын хамгийн том баяр нь болох бөгөөд тухайн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсорлыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, наадамд оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготой юм.

Хэвлэл мэдээллийн салбарынхны “Урлагийн их наадам”-ын бүртгэлийг ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл доорхи хаягаар авч эхэллээ.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл:
Хаяг: Улаанбаатар хотын төв номын сангийн байр
Утас: 11330948
          99991706

Монголын Сайтын холбоо:
Хаяг: СБД, 1 хороо, Чингэсийн өргөн чөлөө,
          Алтай бюлдинг, 6 давхарт 606 тоот
Утас: 70109910
          99267006

MGL MEDIA GROUP
www.URLAG.mn сайтын байр:
Хаяг: Тусгаар тогтнолын ордон
          01 давхар 001 тоот
Утас: 77114747
          89004147
          88004147

Урлагийн их наадмыг зохион байгуулах комисс

Нийтэлсэн: Web admin

Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам” болно  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй