
МҮОНТ, ХХЕГ-ын хамтран бүтээсэн “Босго, Тотго” 60 ангит уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор ажилласан ХЦДБЧ-ын уран сайханч, хөгжмийн зохиолч, УГЗ дэд хурандаа Т.Сэр-Одоос киноны талаар сэтгэгдлийг нь сонссон юм.
-“Босго, Тотго” 60 ангит кинонд хөгжмийн зохиолчоор ажиллаа. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэ бол Монгол улсын тусгаар тогтнол, улсын дархан хил дээрх эгэл жирийн хүмүүсийн тухай түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн кино юм. Уран бүтээлч хүн ямар нэгэн уран бүтээл дээр ажиллана гэдгийг би том хувь тохиол гэж ойлгодог. Би хориод киноны хөгжмийг бичсэн, харин хамгийн анхны олон ангит киноны хөгжмийн зохиол маань “Босго, Тотго” 60 ангит кино болж байна. Мэдээж эх орон, тусгаар тогтнол бол монгол хүмүүсийн хамгийн үнэт зүйлс нь мөн. Тэр тусмаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг хил хязгааргүйгээр төсөөлөх аргагүй юм. Тиймээс хилчдийн түүхэн баатарлаг үйл хэрэг, тэмцэл нь хэзээ нэгэн цагт иймэрхүү өргөн дэлгэр байдлаар дуурсагдах, дуулагдах байжээ гэж бодогдож суулаа. Өөрөөр хэлбэл орчин цагийн хил хамгаалахын 80 жилийн ой босгон дээр ийм хэмжээний киног бүтээх боломж нь нээгдсэнд баяртай байна. Учир нь би өөрөө хилчин уран бүтээлч болоод ажиллаж байгаадаа бахархалтай сайхан санагдаж байна. Энэ завшааныг ашиглаад Монгол Улсын хилийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа хилчин дайчид, ахмад хилчид, ийм сайхан киног бүтээж өгсөн МҮОНТ-ийн удирдлага, түүний уран бүтээлчид, гадна дотноос ирж тоглосон бүх жүжигчдээ баярласнаа илэрхийлмээр байна. Түүнчлэн хил хамгаалахын байгууллага үүсч бий болсон 80 жил, МҮОНТ-ийн 46 жилийн ойн баярын мэнд хүргэе, сэтгэл ихэд хөдөлж байна. Монгол Улсын хил тайван байх болтугай...
-Баярлалаа.
.jpg)
.jpg)
Т.СЭР-ОД: Хилчдийн баатарлаг үйл хэрэг өргөн дэлгэр байдлаар дуурсагдах байжээ | ||
Үзсэн: 2012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.