
1990-ээд дунд үед Монголын хэвлэл мэдээллийн ертөнцөд “Монгол Таймс” нэртэй сонин гардаг байсныг бид мэднэ. Монголын хэвлэл мэдээлэлд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо хүчтэй байсан энэ сонины үүсгэн байгуулагч нь БСШУ-ны сайд асан Ч.Куланда. Харин тэрбээр одоо арлын Япон улсад төрийн үйл хэргийг үргэлжлүүлж яваа.
Ч.Куланда өөрийн facebook хуудсаа ашиглан Монголчууддаа үгээ дайдаг. Түүний сүүлд бичиж үлдээсэн үгийг товчлон хүргэж байна. “Миний нутагт сэр сэр салхилаад, хүйтний ам наашлав бололтой. Өлгийд цас орсон гэнэ. Азтай хүмүүс л энэ сайхан орныг эзэгнэнхэн суух заяатай билээ. За яахав, томилолтоо дуусгаад бурхан бумбын орондоо жаргаж өгнө дөө хө. Аль болох улс орноо, амьтан хүнийг чадлынхаа хирээр тусалж дэмжихсэн. Харин өнөө үед туслах, дэмжих гэх ухаан буюу үг тун их өөрчлөгдөж дээ гэвэл та санал нийлэх үү. Нэг үе бүгдээрээ л бусдын тус дэмийг хүсдэг байсан нь үнэн. Өнөөдөр бид өөрсдийгөө болгочихдог болжээ. Сайн хэрэг шүү. Улс орон ч сэргэж, бид ч өсөж өндийцгөөжээ. Монголчуудын хүнд бэрх үе ард үлдсэн гэлтэй”. Ч.Куланда сэтгүүлч маань ийнхүү хүний нутагт төрсөн нутгаа үгүйлэн суухдаа өөрийн үзэл бодлоо бичсэн бололтой.
Азтай хүмүүс л сайхан орныг эзэгнэнхэн суух заяатай | ||
Үзсэн: 2424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.